Бидний тухай
Ямар ч хүн зүрх сэтгэлээрээ өөрт дотно хүмүүсийг сонгодог.
Франсуа Мориак
Манай компани нь ЯПОН улсын барилгын материал, бетон зуурмаг үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч Айзава группын хөрөнгө оруулалттайгаар 2009 онд үүсгэн байгуулагдаж, бүрэн автомат орчин үеийн бетон зуурмагийн үйлдвэрийг Япон улсад захиалгаар үйлдвэрлүүлэн, импортолж Улаанбаатар хотноо 2012 онд барьж ашиглалтанд оруулсан.
"Ялангуяа Монголын барилгын салбарын хамгийн тулгамдсан асуудал болсон хүйтний улиралд барилга угсралтыг үргэлжлүүлэхэд шаардлагатай их хэмжээний бетон зуурмаг тасралтгүй нийлүүлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар байгаль, цаг хугацааны хүчин зүйлсийг харгалзахгүйгээр ажиллах боломжтой болж бүтэн жилийн туршид өндөр чанартай бетон зуурмаг үйлдвэрлэж чадаж байна."
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт, хөгжлийг хурдацыг даган дэд бүтэц, инженерийн байгууламж болон томоохон цар хүрээтэй төслүүдэд өндөр маркын удаан хугацааны эдэлгээ даах чанартай бетон ашиглах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Манай үйлдвэр нь М700 – М1000 хүртэл маркийн өндөр чанарын зуурмагийг цагт 150м³-г үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж, удирдлагын системээр бүрэн тоноглогдсон.
Бид бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэн, үйл ажиллагаандаа орчин үеийн, шинэ тэргүүний техник технологийг байнга нэвтрүүлж, дэлхийн хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын барилгын салбарт нийлүүлэхийг зорин ажиллаж байна. Бетон зуурмаг хэмээх материалын чадвар, ашиглах боломжийг өргөтгөн, эцсийн хэрэглэгч амар тайван, итгэл төгс амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь бидний судлах үндсэн зорилго юм.