card

Өвлийн бетон зуурмаг

  1. Агаарын хэмтэй уялдсан зуурмагийн орцны найрлагын өөрчилөлт

Өвлийн нэмэлт гэдэг нь, өвлийн тэсгим хүйтэнд зуурмагийн бэхжилтийн эхэн үеийг хөлдөлтийн аюулаас урдчилан сэргийлэх зорилгоор зохиогдсон бүтээгдэхүүн бөгөөд зуурмаг дахь усны найрлагын хөлдөх хэмийг бууруулах үйлчилгээтэй бодис юм.

Өвлийн нэмэлтийн орцын хэмжээг өөрчилснөөр 0 -оос -3 хэмийн хүйтэнд зөвхөн хучилга болон бэхжилтийн технологийг ашиглан зуурмаг шахах боломжтой болдог.

Манай үйлдвэрээс та бүхэнд хандаж өвлийн нэмэлтийн орцын хэмжээ, нэмэлтийн зэрэглэлийг өсгөх эсэх тухай, бэхжилтийн нөхцөл зэргийн талаарх урдчилсан зөвлөгөөнүүдийг өгөхөд бэлэн байгаа бөгөөд бид инженерийн тооцоолсон найдвар бүхий бетон зуурмагийг танд хүргэх болно.

  1. Найрлагын зэрэглэлийг нэмэх

Дамжлагын үе шатыг цөөрүүлж, зөв таамагласан агаарын хэмд, тогтоосон хугацааны дагуу хангалттай хатуулаг бүхий зуурмагийг шахаж танд сэтгэл ханамжийг бэлэглэхийн тулд зуурмагийн найрлагын зэрэглэлийг өсгөх шаардлагатай болдог.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай инженертэй зөвлөж авна уу.

  1. Зуурмагийн дулааныг хадгалах

Зуурмагийн найрлага дахь дүүргэгч бодис болон усыг бойлер ашиглан тохиромжтой хэмээр халааж өгснөөр зуурмаг гаргах үеийн хэмийг 10 хэмээс дээш барьж өгдөг. Ийнхүү халааснаар тээвэрлэлтийн үеийн хөлдөлтөөс сэргийлж чадна.

Доорх графикт манай үйлдвэрээс гаргасан бетон зуурмагийг агаарын -20 болон -30 хэмийн хүйтэн орчинд барилгын талбай руу тээвэрлэлт хийх үеийн дулаан алдалтыг схемчилэн харуулав.  (М450-18 маркыг ашиглав)

Агаарын -20℃ хэмд

Агаарын -30℃ хэмд

Зуурмагийн үйлдвэрээс гаргах үеийн дулаан 13 хэмтэй байсан тохиолдолд 1 цагийн тээвэрлэлтийн хугацаанд нэмэх хэмтэй байх боломжтой юм.

Манай компани нь өвлийн тэсгим хүйтэнд ч өндөр чанартай бетон зуурмагийг үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэхийн төлөө хамгийн шилдэг технологиор хийгдсэн “Цамхаг” загварын үйлдвэрийг японд бэлдэж оруулж ирж угсарч суурилуулсан.

Үйлдвэрийг бүхэлд нь 150мм-ийн дулаан хадгалах ханаар хучиж дулаан хадгалах чадамжийг дээшлүүлсэн.

150мм-ийн дулаан хадгалах хучилтын ханаар бүрсэн цамхаг загварт үйлдвэрийн плант

Дүүргэгч бодис илгээгч конвейер нь агаарын хэмийн нөлөөг шууд авахаас хамгаалагдаж, дулаан хадгалах чадамжаа үе шат бүрдээ өндөрсгөж өгдөг.

Бүрэн битүүмжлэгдсэн дүүргэгч түүхий эд илгээгч конвейерын дотоод хэсэг